Засвар үйлчилгээ

Номин моторс компани нь 2008 онд Chevrolet (Chevrolet Cooperative Service station) эрх авснаар Chevrolet-ийн бизнесийг Монгол улсад албан ёсоор явуулж эхэлсэн. Улмаар 2010 онд  Монгол улс дахь Chevrolet-н албан ёсны үйлчилгээний төвөөр сонгогдон засвар үйлчилгээ явуулж байсан туршлагатай бөгөөд одоо Америк автомашины засвар үйлчилгээг амжилттай хийн ажиллаж байна.

Засвар үйлчилгээний хэлтэс нь 21 инженер техникийн ажилтан албан хаагчид, Америк болон Япон улсын хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдон засварыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэн ажиллаж байна.

Манай хамт олон Chevrolet, Cadillac,ISUZU брэндийн бүх төрлийн автомашинуудын засвар үйлчилгээг мэргэжлийн сургалтанд хамрагдсан инженерүүд болон засварын гарын авлага ном сурах бичгийн дагуу GM-ийн стандартыг хангасан чанартай, найрсаг үйлчилгээг танд үзүүлэх болно.

Хамгийн сүүлийн байдлаар манай засварын хэсэг 2018 онд ISUZU автомашин засварлах Япон улсын ISUZU MOTOR CORPORATION дахь мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж уг төрлийн автомашинуудыг засварлах багаж тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.

Кузов засварын хэсэг нь 4 автомашин нэгэн зэрэг засварлах хүчин чадалтай. Будгийн зориулалтын өрөө болон Autoсolor брэндийн сайн чанарын будаг ашигладаг.

Засварын төв нь Улаанбаатар хотод өөрийн 3 салбараар хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна. Цаашид бид хэрэглэгчиддээ илүү ойртох ажлын хүрээнд 2019 онд багтаан Улаанбаатар хотын төв хэсэгт өөрийн салбараа ахин нэмхээр бид ажиллаж байна.

Э-шуудан:

[email protected]

Факc:

70142484

Утаc:

18002888

Вэб хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БЗ Дүүргийн , Энхтайваны өргөн чөлөө, Номин моторс Chevrolet showroom